Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД “ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛ”-Д АЖИЛЛАВ



Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1260-1380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай  нийт 90 ортой ЭМЯ харьяа байгууллага юм. Тус сувилал нь 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эхлэх лавлагаа төв юм.

 
 
 
 
 
Эрүүл мэндийн сайд тус сувилалын удирдлага , эмч, сувилагч, асрагч, аж ахуйн ажилчидтай уулзаж санал хүсэлтийг сонсож шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх, их засварын төсвийг улсын төсөвт суулгах , эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн тус төвд бүрэн тоноглогдсон эмнэлэгийн машины хүлээлгэн өгөх батламж гардууллаа.
 
 

 

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл