Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ХҮН, МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАР ХООРОНДЫН ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” зохион байгуулагдаж байна.


Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт олон улсын байгууллагын төлөөлөл, эрүүл мэнд, малын эмнэлэг, байгаль орчны салбарын үндэсний болон  орон нутгийн мэргэжилтнүүд,  төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг 3 өдрийн турш оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр  Монгол Улсад цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон "САЛБАР ХООРОНДЫН  ХАМТАРСАН ТӨЛӨВЛӨГӨӨ" гаргана.

Энэхүү хэлэлцүүлэг нь Номхон Далайн Баруун Бүсийн улс орнуудын дундаас Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл