Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ХҮҮХДИЙН ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТААС СЭРГИЙЛЭХ НЬ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ


 
Эрүүл мэндийн яам,  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Монгол Улс дахь Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалтын цар хүрээ  шалтгааныг тогтоох  түүнтэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээг тодорхойлох зорилгоор "Хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам,  Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Стандарт Хэмжил Зүйн Газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн төлөөллүүд болон НҮБ-ын  Зүүн Ази Номхон далайн бүсийн хоол тэжээлийн зөвлөх мэргэжилтэн Фиона Вотсан нар оролцож байна.
 
 


“Монгол Улсын хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өнөөгийн байдал” өргөн хүрээний дүн шинжилгээний тайланд тусгагдсан “Тэргүүлэх арга хэмжээ” зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох салбарын оролцоог хангасан төлөвлөгөөний төсөл боловсруулж байна.
 


Холбоотой мэдээ, мэдээлэл