
Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүртгэл, мэдээллийн үнэн бодит байдлынчанарыг үнэлэн, нярайн тандалтшинжилгээний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалт зохион байгууллаа.
Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. Дэмжлэгт хяналтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.