Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН 3-Р ЭМНЭЛГИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДУНД “СУДЛААЧ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА



Улсын гуравдугаар төв эмнэлэг УГТЭ-ийн резидент эмч нарын дундах  “СУДЛААЧ-2022” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.  Тус эмнэлгээс Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд хамрагдаж буй резидент эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээнийг хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын түлхүүр илтгэлийг МУ-ын Хүний гавъяат эмч, Ардын багш, АУ-ы доктор, профессор, МАУА-ын гишүүн, АШУҮИС-ийн Хүндэт профессор Х.Гэлэгжамц “Бөөрний архаг өвчин" сэдвээр уншиж сонордууллаа.

Arslan.mn

Тус хуралд УГТЭ-ийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцаж байгаа резидент эмч нар  эрдэм шинжилгээ судалгааны 43 өгүүлэл, онолын лекц 4, 29 ховор тохиолдлын материал ирүүлж оролцсон юм.

Резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 14 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж

  • Тэргүүн байранд тус эмнэлгийн Ерөнхий мэргэшил судлалын резидент эмч Б.Саранзаяа нарын “Монгол улсад КОВИД-19 цар тахлын үед дайчлагдан ажилласан резидент эмч нарын дунд ажлаас халшрах хам шинжийг судалсан нь”,
  • Дэд байранд Дүрс оношлогоо судлалын резидент эмч Э.Эрдэнэчимэг “Титмийн артерийн тогтворгүй товрууг өндөр нарийвчлалтай компьютерт томо—коронарографиар илрүүлсэн судалгааны дүнгээс”,
  • Гутгаар байранд Дотрын анагаах судлалын резидент эмч Г.Намуунцэцэг нарын “УГТЭ-т бөөр шээс дамжуулах замын эмгэг оношоор  хэвтэн эмчлүүлэгсдийн сүүлийн 5 жилийн клиникийн оношийн бүлэг, эмчилгээний төрөл, нас, хүйсээр харьцуулан судалсан нь”,
  • Шилдэг ханын илтгэл”-ээр тус эмнэлгийн Мэдрэл судлалын багийн “Ханд шюллер кристиан өвчний тохиолдол”, Дотрын анагаах судлалын багийн “Пангипопитуитаризм”, Нүд судлалын багийн “Коатсын өвчин” сэдэвт ханын илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшууллаа.

Энэ үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир тэмцээндээ идэвхитэй оролцсон нийт резидент эмч нарынхаа мэдлэг ур чадварт нь өндөр амжилт хүслээ.

Arslan.mn
Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ, мэдээлэл