ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Сэтгэц мэдрэл донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлэх ажил 2020 оноос эхэлж БЗД, Хэнтий аймагт туршилтаар нэвтрүүлээд байна. 2022 оны 5 сарын 23-27 өдрүүдэд СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Хэнтий аймгийн 17 сум, Чингис хотын өрхийн эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн 13 эмч, нийт 30 эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдыг “Сэтгэц мэдрэл донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний удирдамж”, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг бэлтгэх (ToHP) сургалтын гарын авлага” номоор тус тус хангасан. Цаашид Хэнтий болон БЗД-ийн эмч, мэргэжилтнүүд анхан болон үндсэн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ Сэтгэц, мэдрэл донтолтын эмгэгийг оношлох, эмчлэх чадвартай болж байна.








