
.jpg)
Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Орхон аймгийн БОЭТ-д эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүртгэл, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэн, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалт зохион байгууллаа.
.jpg)
Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. Дэмжлэгт хяналтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон, БОЭТ-ийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.