Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


  ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Манас таталтын урьдлын хүнд хэлбэр, манас таталтын орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав. Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, НЭМГ, амаржих газрууд, ЭНЭҮТ II, УНТЭ, УГТЭ, ХӨСҮТ, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Багануур, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, ЭБЭ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, ЭБЭ-ийн эмч, сумдын эмч нар бүхий 145 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.

ЭНЭҮТ-II-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх эмч Ж.Оюунцэцэг, Дорноговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Наранцэцэг, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан нар тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн зөвлөх, тэргүүлэх зэргийн эмч Я.Хишигсүрэн “Манас таталтын урьдлын хүнд хэлбэр, манас таталтын орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Тэрээр манас таталтын урьдлын жирэмсний эхний 3 сард  илрүүлэх, эрсдэлийг тооцоолсны дараа бага тунгаар аспирин хэрэглэх нь дутуу төрөх эрсдлийг 62 хувь бууруулдаг, мөн манас таталтын урьдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ аргууд, преэклампситай эхчүүдийн төрсний дараах үеийн артерийн даралтыг тогтмол хянах, шинж тэмдгийг үнэлж, даралт буулгах эмийг стандартын дагуу зөв, оновчтой хэрэглэснээр ноцтой хүндрэлээс сэргийлж  болохыг онцгойлон анхаарууллаа. Баян-Өлгий аймгийн эмч нараас ЭНЭҮТ II-н зөвлөх эмч Ж.Оюунцэцэг мэдээлэл тодруулан, харилцан ярилцлаа.  Жирэмсний хяналтын өндөр эрсдлийг бүрэн илрүүлэх, ургийн үнэлгээ, эхийн хооллолтын зөвлөгөө, хяналтын эмч нарын төлөвлөгөө, хүнээ зөв үнэлж, эмч дуудах, өвчтөнг тээвэрлэх ЭМС-ын тушаалуудыг мөрдөх, алдаанаас сэргийлэх, газар дээр нь хариу арга хэмжээ авах, тодорхой ажил зохион байгуулах, ажлын байрны сургалт хийх талаар дурьдаад, эмэгтэй бүр жирэмсэн, төрөх, төрсний дараах үедээ чанартай тусламж үйлчилгээг авдаг байх ёстой талаар Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон онцоллоо. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл