
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008 болон 2013 онуудад хийсэн бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний үнэлгээг зохион байгуулаагүй байна.
Үнэлгээний зохицуулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
Үнэлгээний үндэсний зөвлөхийн удирдлагад ажиллана. Зохицуулагч нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.
- Үнэлгээний үндэсний зөвлөхийн шууд удирдлага дор ажиллах;
- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах;
- Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулагчийн нэгжийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах;
- Үнэлгээний бэлтгэл болон талбарын ажлын явцад шаардлагатай санхүүжилтийн удирдамж, зардлын тооцоог боловсруулах, шийдвэрлүүлэх;
- Үнэлгээний бэлтгэл болон талбарын ажлын явцад гарсан санхүүжилтийн зарцуулалтын тайланг сар бүр гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх;
- Үйл ажиллагаатай холбоотой санхүү, нийгмийн даатгал, татварын тайлангуудыг сар бүр гаргах;
- Үнэлгээний бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай судалгаа, үнэлгээний тайлан, тандалтын өгөгдлийг холбогдох мэргэжилтнүүдээр гаргуулах, нэгтгэх;
- Үнэлгээний баг аймаг, дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллах бэлтгэл хангах;
- Шаардлагатай үед үнэлгээтэй холбоотой аман болон бичгийн орчуулга хийх;
- Олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдтэй цахим болон танхимын хурал, уулзалтыг зохион байгуулах;
- Үнэлгээний тайлан, зөвлөмжийг олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран эцэслэн дуусгаж ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ болон бусад холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх;
- Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн, тухайн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Төсөл/хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа санхүүжилтийн чиглэлээр ажилласан туршлагатай;
- Тоо баримтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих ур чадвар эзэмшсэн;
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Компьютерын мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн,
- Ярианы болон бичгийн англи хэлний өндөр мэдлэг, ур чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
- Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
- Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (IELTS/TOEFL-ийн оноо эсвэл англи хэлний хөтөлбөр, сургалтын сертификат)
- Их сургуулийн дипломын хуулбар (бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн зэрэг)
Материал хүлээн авах хугацаа: 2022.05.25-2022.06.10; 17:00 цаг
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нам Ян Жү-гийн гудамж, ХӨСҮТ-ийн цогцолбор, 1 байр /захиргааны байр/-ны 2 давхарт, захирлын туслах/нарийн бичигт
Дугтуй дээрх тэмдэглэл: ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Үндэсний зохицуулагчийн сонгон шалгаруулалтад гэж бичсэн байна.
Холбогдох утас: 11-451186
Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.