Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ УЛСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА, ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН 3 БОТЬ НОМОО НОМЫН ЗОХИОГЧИД ХҮЛЭЭН АВЛАА


Монголын анагаах ухааны академийн гишүүд, эрдэмтэн мэргэдийн санаачилгаар түүхт ойг тохиолдуулан ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар АШУҮИС хамтран Монгол улсад орчин цагийн анагаах ухаан, эрүүл мэндийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн товчоон 2 боть ном, “Анагаах ухааны өвөрмөц үг хэллэг, нэр томьёоны Англи-Орос-Монгол толь” хэмээх 1 боть, нийт 189  хэвлэлийн хуудас номыг баринтиглаж авсаныгаа өнөөдөр уг номын зохиогч багийн гишүүдэд гардуулан өглөө. 
​​​​​

100 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбар нь хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд туулж ирсэн замналаа дурьдсан бөгөөд өдгөө тус салбар нь 4575 эрүүл мэндийн байгууллага, 56 000 ажилтан, 900 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын хөгжлийн тулгуур салбар болтолоо хөгжсөн тухай дээр 2 боть түүхэн товчоонд өгүүлсэн байна. 

Анагаах ухааны үг хэллэг нэр томьёоны тогтсон монгол орчуулга өгүүлэгдсээр байгаа нь “Анагаах ухааны өвөрмөц үг хэллэг, нэр томьёоны Англи-Орос-Монгол толь” бичих зайлшгүй шаардлага болсон ба энэхүү зорилгоор салбарын тэргүүлэх 70 гаруй эрдэмтдээ урьж оролцуулан 30 орчим мянган үгтэй толь бичгийг бүтээсэн байна. 

Дээрх 3 ботийг бүтээхийн тулд  удирдлага, арга зүйгээр ханган, зохион байгуулалт, санхүү хөрөнгө оруулалтаар хангаж ажилласан ЭМЯ-ны хамт олон,  ахар богино хугацаанд  цаг, зав, цаг, мэдлэг оюунаа дайчлан амаргүй ачааг үүрэн баринтаглаж чадсан ажлын хэсгийнхэн, номын зохиогчид, редакторууд, эмхэтгэгчид,   хэвлүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ, мэдээлэл