
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь тус эмнэлгийн захирлын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд зарлаж, шаардлага хангасан, сонирхсон иргэнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэг. Тавигдах шаардлага
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу эмнэлгийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна.
1.1.эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;
1.2.эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;
1.3.нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;
1.4.тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй;
1.5.улс төрийн намын гишүүн бус;
1.6.хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй;
1.7.бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй.
Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, шаардлага хангасан иргэн доор дурдсан материалыг бүрдүүлж өгнө.
2.1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлөөс баталсан маягтын дагуу);
2.2.Иргэний үнэмлэхний эх хувьтай нь тулгаж хүлээн авсан хуулбар эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;
2.3.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдөл;
2.4.Тухайн иргэний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан 2 хүний тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан эсхүл одоо харьяалж буй байгууллагын дарга/захирал, тухайн иргэний гишүүнчлэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдах зөвлөл эсхүл гүйцэтгэх захирлын);
2.5.Цээж зураг (4х3 хэмжээтэй 2 хувь);
2.6.Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг (боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт);
2.7.Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);
2.8.Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);
2.9.Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох баримт бичиг (“TOEIC”, “TOEFL”, “IELTS” олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бусад англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөнийг гэрчлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт эсвэл гадаад улсын их, дээд сургууль, коллежид бакалавр, магистр, докторын боловсролын зэргийн сургалтад англи хэлээр суралцаж төгссөн диплом, түүнтэй дүйцүүлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт);
2.10.Тухайн эмнэлгийг хөгжүүлэх төсөл (хагас бие даан хөгжүүлэх бодлого, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, тусламж, үйлчилгээний төлөвлөлт, хүрэх үр дүн, үр ашиг г.м);
2.11.Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлж бичсэн баталгаа;
2.12.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
2.13.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.
Жич: Эх хувиар ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа буцаан өгнө.
Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа:
Материалыг цаасан хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ. Бүрдүүлсэн материал болон материалын жагсаалт, тус бүрийн хуудасны тоог дурдаж өөрийн гарын үсэг зурсан товъёгийг дугтуйнд хамт хийж битүүмжлэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18:00 цагаас өмнө Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгч бүртгүүлнэ.
Хаяг: Баянхонгор аймаг Баянхонгор сумын Нэгдсэн эмнэлгийн 109 тоот өрөөнд хүлээн авна.
Дөрөв.Хариуцах ажилтны утасны дугаар
Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Баасанбат Холбоо барих утас:70444039, 89023093
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ