Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨВСГӨЛ АЙМАГТ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2014 оноос эхийн ноцтой хүндрэл, эндэгдэл, амьгүй төрөлт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг, өсвөр үеийн ба хүүхдийн нүдний эрүүл мэндийн тоон мэдээллийг зорилготойгоор цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, бүртгэл, мэдээнд хяналт, үнэлгээ хийх үүрэг хүлээсэн. Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүртгэл, мэдээллийн үнэн бодит байдлыг хянаж, чанарыг үнэлэн, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл