Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ТӨВ ЭМНЭЛГҮҮДИЙН ХАМТАРСАН СУДСАН ДОТУУРХ МЭС ЗАСЛЫН МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ БАГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЭТ-Д АЖИЛЛАЖ БАЙНА


Эрүүл Мэндийн Сайдаас төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв эмнэлгүүдийн захирлуудад өгсөн үүрэг чиглэлийн дагуу Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратын тогтвортой үйл ажиллагааг хангах, дэвшилтэт технологийн үр дүнтэй ашиглалтыг тасралтгүй сайжруулах чиглэлээр газар дээр нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, тусламж үйлчилгээний төрөл хүрээг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийн, судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор энэ удаа Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгүүд хамтран үндэсний хэмжээний мэргэшлийн баг бүрдүүлэн 5 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.
Энэ удаа дээрх судсан дотуурх мэс заслын мэргэшлийн Үндэсний баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн БОЭТ-д зүрх, тархины судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, элэгний хавдрын судас бөглөх, эмэнд тэсвэртэй артерийн даралт ихсэх өвчний үеийн бөөрний мэдрэлжүүлэлтийн судсан дотуурх оношилгоо, захын судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, зүрхний шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежмент болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм.
2022 оны 05 сарын 20-ний өдөр Зүрхний цочмог шигдээсээр хүргэгдэж ирсэн 59 настай үйлчлүүлэгчид яаралтай цусны урсгал нээж тэлэгч тавих эмчилгээг хийж, тархины судсан дотуурх оношилгоог 5 эмчлүүлэгчид хийгээд байна. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежментийн сургалтуудыг зохион байгууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл