Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БНСУ-ЫН “СҮНЧИНХЁН” ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


 
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өнөөдөр БНСУ-ын Сүнчинхён эмнэлгийн дарга ноён Lee Jeong Jae, тус эмнэлгийн олон улсын тусламж үйлчилгээний төвийн захирал Kim Jeong Sig болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Мөн тус уулзалтанд ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцож БНСУ-ын Сүнчинхён эмнэлэгтэй цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан мэдээлэл солилцов.
 
 
2011 оны 3 дугаар сард Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдаж улмаар тухайн оны 8 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах баримт бичигт хоёр улсын Эрүүл мэндийн сайд нар гарын үсэг зурсан. 
 
 
 
Санамж бичгийн хүрээнд “Сөүл Төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж Монголын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн сургалт болон Солонгосын эмч профессорууд Монгол Улсад ирж хамтран ажиллах “Зочин Профессор”-ын хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.  Хөтөлбөрийн хүрээнд манай орноос нийт  153 эмч мэргэжилтэн 3-6 сарын хугацаатайгаар эмнэл зүйн сургалтад хамрагдаад байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Солонгосын АСАН анагаах ухааны төв хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахын зэрэгцээ  Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын Самсунг Эрүүл мэндийн төв хамтран элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд элэг шилжүүлэн суулгах үндэсний баг бий болж чадавхжсан юм.
 

 
Энэ удаагийн уулзалтаар тус эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах харилцан туршлага солилцох, Монгол Улсад оношлогдож эмчлэгдэх боломжгүй байгаа өвчнийг эх орондоо оношилж эмчилдэг болох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсаас тус эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэхээр очиж байгаа иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, хавдрын улмаас тус эмнэлгээр үйлчлүүлж мэс засал хийгдсэн өвчтөнүүдэд тавих урт хугацааны хяналтын талаар хоёр тал ярилцлаа.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл