ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны эхний 4 сарын байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж “Үжил халдварын орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав. Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, НЭМГ, амаржих газрууд, ЭНЭҮТ II, УНТЭ, УГТЭ, ХӨСҮТ, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Багануур, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, ЭБЭ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, ЭБЭ-ийн эмч, сумдын эмч нар бүхий 135 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн өнөөгийн байдал, ЭНЭҮТ-II-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх эмч Ж.Оюунцэцэг, Ховд аймгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл нар тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Мөнгөн “Үжил халдварын орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Тэрээр жирэмсэн болон төрсний дараах үеийн үжлийг сэжиглэж байгаа тохиолдолд антибиотик эмчилгээг нэг цагийн дотор хурдан эхлүүлэх, антибиотик эмчилгээг хойшлуулсан цаг тутамд эх эндэх эрсдэл 8%-иар нэмэгддэг болохыг онцгойлон анхаарууллаа. НЭМГ-ын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь санал дүгнэлт хэлж, ЭНЭҮТ-II, Ховд аймгийн эмч нараас ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр мэдээлэл тодруулан, харилцан ярилцлаа. ЭХЭМҮТ-өөс зохион байгуулж буй цахим тойрон үзлэгт эмнэлгүүд идэвхтэй оролцохыг Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон онцоллоо. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.