Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв” өнөөдөр нээлтээ хийлээ.


Эрүүл мэндийг дэмжих төв нь Хүн амын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, оношилгоо, шинжилгээг иж бүрэн үзүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох зорилготой.Тус төв нь улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өндөр үзүүлэлттэй 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжүүдээр хангагдсан.

Үүнд: зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нүдний кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмж, ясны сийрэгжилт үзэх аппарат, тархины доплер, уян дурангийн иж бүрдэл, компьютер томограф, чих хамар хоолойн кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Түүнчлэн ашиглалтад оруулахад эрүүл мэндийн яам болон орон нутгийн төсвийн 460 гаруй сая төгрөг зарцуулагдсан.

Эрүүл мэндийг дэмжих төв  үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр шинээр 16 ажлын байр бий болж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл