Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД" АЖИЛЛАЖ БАЙНА


                                                                                                                                                                                                  Өнөөдөр буюу 2022 оны 5 сарын 7 өдөр Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Мон-Интра Уламжлалт эмийн үйлдвэр дээр ажиллаа. Тус үйлдвэр 1998 онд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2015 онд олон улсын GMP стандартын дагуу үйлдвэрийн байрыг шинэчлэн тоноглож дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна Бүгд найрамдах Польш улсад эмээ экспортлодог юм.               
Үүний дараагаар Уламжлалт Анагаах Ухаан Технологийн хүрээлэн дээр очиж эмч ажилчидтай уулзлаа. Тус хүрээлэн КОВИД-19  цар тахлын үед  1700 өвчтнийг хэвтүүлж эмчилсэн юм. 20.000 багц 60.000 хүн тун уламжлалт эмийг ханган нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон цаашид анагаах ухааны салбарт уламжлалт анагаах ухааны эзлэх байр суурь улам нэмэгдэх ёстойг онцлон, уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.                                                                                                                                                      

Холбоотой мэдээ, мэдээлэл