Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны 1-р улирлын байдлаар үндэсний хэмжээнд бүртгэгдсэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн мэдээллийг танилцуулж, “Нярайн амьсгал гачаал, төрсний дараах үеийн амьсгалын менежмент” сэдэвт цахим хурлыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, Нийслэлийн амаржих газрууд, ЭНЭҮТ II, Налайх, Багануур эрүүл мэндийн төв, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн хүүхэд, нярайн эмч, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сумдын эмч нар бүхий 135 эмч, мэргэжилтэн 99 холболтоос, цахимаар оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, Нярайн тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг “Нярайн амьсгал гачаал, төрсний дараах үеийн амьсгалын менежмент” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж, эмчилж болох хүүхдийн эндэгдлийг бууруулах, мөн нялхсын болон нярайн эндэгдлийг бууруулахад анхаарлаа хандуулах шаардлага буйг онцоллоо. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл