Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД “ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ”Д АЖИЛЛАЛАА



Өнөөдөр буюу 05-р сарын 06-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Геронтологийн үндэсний төвд ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй ахмад настангуудын санал хүсэлтийг  сонслоо. Геронтологийн үндэсний төвийн барилга 1959 онд ашиглалтанд орж “Хүүхдийн амбулатори”, “Сүрьеэгийн диспансер”, “Эрүүл мэндийн 2-р төв” зэрэг байгууллагууд урьд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан, 2005 онд Геронтологийн үндэсний төв байгуулагдаж орсноор 513 м2 талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хүн амын дундаж насжилт нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2000 онд 63.7 байсан дундаж наслалт 2020 оны байдлаар 70.4 болж уртассан  ба нийт хүн амд ахмад настны эзлэх хувь 6.4 хувьтай байна. Энэ нь 2030 онд 12.0 хувь, 2050 онд 21.1 хувьд хүрэх төлөвтэй байна.
 
 
 
Монгол Улсын Засгийн газраас насжилтын асуудлаарх урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.8-д “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд өсөн нэмэгдэж байгаа настанд зөв эрүүл насжилт, настны эрүүл мэндийн чиглэлээр үе шаттай бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих хэрэгцээ шаардлага тулгарч байна. Иймд энэхүү асуудлын хүрээнд ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал энэ үеэр танилцууллаа.
 
 
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж  эмч эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг сонсов. Энэ үеэр тус төвд 4 датчиктай зөөврийн эхо, холтер, зөөврийн рентген аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Мөн Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын шавыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 онд тавьсан ч өнөөдрийг хүртэл хүртэл ашиглалтад ороогүй асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд удирдлагуудад үүрэг болголоо. 
 

 
 
 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл