Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 3 дугаар сар 31-ны өдөр тус яамны харьяа тусгай мэргэжлийн төв, клиникийн эмнэлгийн дарга нартай уулзаж, 2011 оны үр дүнгийн гэрээг баталгаажуулан, хөдөлмөрийн гэрээ байгуулав. Уулзалтын үеэр сайд С.Ламбаа харьяа тусгай мэргэжлийн төв, клиникийн эмнэлгийн дарга нарт цаашид ажиллах чиглэл болон эрүүл мэндийн салбар байгуулагдсаны 90 жилийн ойн бэлтгэл ажлыг
хангах талаар зааварчилгаа өглөө.
Энэхүү уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярт, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн нар байлцав.
2011 оны хөдөлмөрийн гэрээнд хүний нөөцийн хөгжилтэй холбоотой заалтууд тухайлбал хүний нөөцийн сургалтын төлөвлөгөө боловсруулан ажиллах, хөдөө орон нутагт шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Эрүүл мэндийн сайдын баталсан хуваарь, журмын дагуу ажиллуулах болон сахилгын асуудлаархи хэд хэдэн заалтуудыг тусгайлан нэмж оруулсан байна.
2011 оны үр дүнгийн гэрээгээ баталгаажуулан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан дарга нар:
|
Улсын клиникийн төв эмнэлгийн дарга |
Б.Бямбадорж |
|
Клиникийн нэгдсэн 2-р эмнэлгийн дарга |
Г.Баясгалан |
|
Шастиний нэрэмжит төв эмнэлгийн дарга |
Б.Батчулуун |
|
ХӨСҮТ-ийн дарга |
Д.Нямхүү |
|
ГССҮТ-ийн |
С.Отгонгэрэл |
|
ХСҮТ-ийн |
Л.Төмөрбаатар |
|
СЭМҮТ-ийн дарга |
Л.Эрдэнэбаяр |
|
АӨСТ-ийн дарга |
А.Цогцэцэг |
|
БГХӨСҮТ-ийн дарга |
Д.Отгонбаатар |
|
ЦССҮТ-ийн дарга |
П.Улаанхүү |
|
Геронтологийн төвийн дарга |
Р.Оюунханд |
|
Эмгэг судлалын төвийн дарга |
Ч.Батсайхан |
|
Нялхсын клиник сувилал |
Н.Ууганцэцэг |
|
НЭМХ-гийн дарга |
Ж.Оюунбилэг |