Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ



Дэлхийд хачгаар дамжин халдварлах 30 орчим халдварт өвчин бүртгэгдсэн байдгаас Монгол улсын хэмжээнд Хачигт энцефалит, Хачигт риккетсиоз, Хачигт боррелиоз гэсэн 3 төрлийн өвчлөлийг жил бүр бүртгэн, мэдээлж байна. Хачигт халдварын улиралчлал  эхэлж байгаатай холбоотой Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Цайвар өнгийн тод хувцас өмсөхөд биед ассан хачгийг амархан олж харах боломжтой.
  • Урт ханцуйтай цамц, малгай, өмд өмсөх, өмдний түрийг оймсон дотроо хийх, эсвэл урт түрийтэй гутал өмсвөл биед хачиг асахаас хамгаална.
  • Халдвар дамжуулагч хачгуудын тархалттай бүс нутагт явахдаа 2-3 цаг тутамд биедээ хачиг бий эсэхийг шалгах.  Биеийн нимгэн арьстай, хөлсөрхөг хэсгүүдийг сайтар шалгах хэрэгтэй.
  • Хачигт энцефалитын өвчний голомттой нутгийн оршин суугчид, уг нутагт зорчигч нар хачигт энцефалитын эсрэг дархлаажуултад бүрэн хамрагдах шаардлагатай. Уг өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.
Ямар үед хачигт хазуулах эрсдэлтэй вэ?
  • Ой модонд зугаалах, мод бэлтгэх, жимс, эмийн ургамал түүх
  • Ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур боловсруулах
Хэн эрсдэлд өртөх вэ?
  • Голомтот нутагт аялагч, зорчигч, оюутан залуус
  • Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн ам
  • Хөдөө аж ахуй, барилга, геологи хайгуулын, модны аж ахуй эрхлэгчид
  • Эрүүл мэндийн байгууллагын болон цэрэг, онцгой байдлын ажилтнууд
  • Ноос, ноолуурын үйлдвэрт ажиллагсад
Хэрвээ та хачигт хазуулсан тохиолдолд хазуулснаас хойш 1-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.
Хэрхэн дархлаажуулалтад хамрагдах вэ?
  • Харьяа эрүүл мэндийн төвүүд
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв – Сайн дурын дархлаажуулалтын кабинет
  •  
  •  

Холбоотой мэдээ, мэдээлэл