
ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Чинзориг “Ихсийн эмгэг ураг амьгүй болоход нөлөөлөх нь” сэдвээр мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон өсвөр насны ба 35-аас дээш насны эхчүүд амьгүй ураг төрүүлэх эрсдэл нэмэгдэж байгааг онцлоод, ихсийн архаг дутмагшилд хэвийн байрласан ихэс цагаас урьтаж ховхрох, манас таталтын урьдал, шээс, бэлгийн замын эмгэгүүд нөлөөлж байгааг дурьдаж, жирэмсэн үеийн ихсийн хэт авиан шинжилгээ, хүйн судас ба умайн артерийн доплер шинжилгээг зөв хийж, дүгнэх шаардлагатайг анхааруулав. Архангай, Баян-Өлгий аймгийн эмч нараас ихсийн дутмагшлын оношилгоо, эмчилгээний талаар нарийвчлан тодруулж, оролцогчид харилцан саналаа солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.