Эрүүл мэндийн сайдын А/136 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөөний 4.6.1 Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах заавар боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам”-ын төсөл боловсруулсан болно. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээний өвөрмөц онцлогоос хамааруулан саналаа 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн дотор Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэст албан бичгээр ирүүлнэ үү. лавлах утас:51263681
Word татаж авах
Word татаж авах