Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЯПОН УЛСЫН ЖАЙКА-ЫН МОНГОЛЫН ЭМЧ БА СУВИЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН БАГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


Жайка-ын  хэрэгжүүлж буй уг төсөл нь МУ-ын Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2015 оноос эхэлж байсан бол энэ удаа 2021-2025 хүртэл төслийн үйл ажиллагаанд эмнэлэгийн салбар дээрх сувилахуй, эх барихуй салбар нэмэгдэж, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ удаа төслийн багынхан Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон эрүүл мэндийн салбарынхантай уулзаж Булган аймагт уг төсөл хэрэгжих болсон таатай мэдээг  хүргэлээ.

Төслийн зорилго нь ерөнхий эмчийн мэргэшил судлал , үндсэн мэргэшлийн сургалтыг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна сувилахуй , эр барихуйн салбарт шинэ сувилагч, эх баригчийг ажлын байран дээр сургаж, дадлагажуулах, сургалтын удирдамж боловсруулах болон сургагч багшийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж , нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулж, сувилагч ,эх баригчдыг чадавхижуулах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл