Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд Дундговь аймагт ажиллалаа


 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон бусад холбогдох  хүмүүс  2022 оны 4 сарын 16 өдөр Дундговь аймагт  ажиллаа.  Яамны удирдлагууд тус аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийж  уулзалтын эхэнд  цар тахалтай тэмцэхэд амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж  эрүүл мэндийн салбарын  шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.
 

 
Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны 5 сарын 1 өдрөөс эхлэх  хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Мөн уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.
 

 
Мөн ЭМЯ захиалгаар  АХБ зээлээр байгуулсан Төвлөрсөн Ариутгалын тасгийн  нээлтийг хийж, шинээр баригдаж буй нэгдсэн эмнэлэгийн барилгын явц болон нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 

 
Мөн халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор байгуулж буй дэмжих төвийн засварын явцтай танилцлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл