Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах уулзалт зохион байгуулав


                                                                                                                                                                                       
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эрчимтэй эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга, удирдах ажилтнуудыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулав.Уулзалтын эхэнд Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгооны ерөнхий мэдээлэл, ач холбогдол, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалыг танилцуулж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга өөрийн дүүрэгт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцоололын талаар мэдээлэл танилцуулга хийлээ.  Уулзалтын явцад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох газрын дарга нар танилцуулж, асуулт хариулт өрнөв. Уулзалтын төгсгөлд дүүрэг бүр хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нарийвчлан тооцож, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөлтөө дахин сайжруулан ойрын хугацаанд болох уулзалтаар танилцуулахаар тохиролцов.           
                                         

Холбоотой мэдээ, мэдээлэл