Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар Эрүүл мэнд,спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг өнөөдөр шагналаа.
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Загдын Оюунханд, Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгчОргойн Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбожавын Тунгалаг, Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмч Дамдиндоржийн Бямбахүү нарыг,
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын авто мото спортын холбооны дасгалжуулагч, БХТН-ийн техникийн спортын төвийн ахлах дасгалжуулагч Шагдарсүрэнгийн Эрдэнэбилэгийг, Хасу-мегават ХХК-ийн Мега-старс клубын дасгалжуулагч Цэндийн Баярсайханыг, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Доржсүрэнгийн Жаргалсайханыг,
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, Пүрэвжавын Өнөрбат, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, Доржсүрэнгийн Сумъяа нарыг тус тус шагнагдсан байна.
Ийнхүү хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн салбарын шилдэгүүдээ Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, яамны “Хүүндэт дэвтэр”-т бичиж салбарын түүхэндээ тэмдэглэн алдаршуулсан юм.