Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ" ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО



"Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалт 2022 оны 04-р сарын 06-ны өдөр  зохион байгуулагдлаа. Тус зөвлөлдөх уулзалтад Нийгмийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого, чиглэл, Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Дэлхий дахины дархлаажуулалтын хөтөлбөрийн бодлого чиглэл зэрэг 11 илтгэл хэлэлцүүлсэн. Зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ, НЭМГ, Аймгийн ЭМГ, Дүүргийн ЭМТ-ийн дарга нар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцов. Цаашид товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлага тулгарч байна. Учир нь КОВИД-19 цар тахлын улмаас дархлаажуулалтын хамралт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа учраас хамрагдалтыг  нэмэгдүүлэх шаардлагатай.  Коронавируст халдвар (КОВИД19)-ын вакциныг Засгийн газар, ЭМЯ, хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол улс 8,3 сая тун вакцины нөөцийг бүрдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар нийт хүн амыг 5,5 сая тун вакцинаар дархлаажуулсан байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 53 хувьтай байна. Уулзалтаас гарах зөвлөмжийг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, бодлого чиглэлийг ярилцсан "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалтыг цаг үеэ олсон, өгөөжтэй хурал боллоо гэж оролцогчид сэтгэл хангалуун байв.
 

 

 

  
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл