Тендер шалгаруулалтын нэр: Вакцин, биобэлдмэл, зүү тариур худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ/202203072
Эрүүл мэндийн яам нь тендрийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Вакцин, биобэлдмэл, зүү тариур худалдан авах” –ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
- Балнадын эсрэг вакцин-125,626,000 төгрөг
- Галзуугийн эсрэг вакцин-712,852,000 төгрөг
- Боомын эсрэг вакцин-64,058,680 төгрөг
- Тарваган тахлын эсрэг вакцин-240,468,000 төгрөг
- Менингитийн эсрэг вакцин-112,415,000 төгрөг
- Хепатит А вирусийн эсрэг вакцин-4,286,700,000 төгрөг
- Боомын эсрэг иммуноглобулин-132,000,000 төгрөг
- Сальмонеллёз, цусан суулгын нян залгиур-377,073,000 төгрөг
- Татрангийн эсрэг ийлдэс-22,693,500 төгрөг
- Хийт үжлийн олон цэнт ийлдэс-50,043,400 төгрөг
- Сахуугийн эмчилгээний ийлдэс-1,306,800 төгрөг
- Галзуугийн эсрэг иммуноглобулин-93,610,000 төгрөг
- Хепатит В вирусийн эсрэг иммуноглобулин-51,738,500 төгрөг
- Хачигт энцефалитын иммуноглобулин -117,988,448 төгрөг
- Туберкулины сорил-231,580,800 төгрөг
- Хиамдлын эсрэг эмчилгээний ийлдэс-1,058,200 төгрөг
- .0 гр-ын нэг удаагийн тариур зүүний хамт-5,000,000 төгрөг
- З.0 гр-ын нэг удаагийн тариур зүүний хамт-1,800,000 төгрөг
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийн хамт багц тус бүрд тендерийн баталгааг төсөвт өртгийн 1%-р тооцож ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 04 -р сарын 22 -ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 -р сарын 22 -ны өдрийн 10 цаг 50 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар-48, Олимпийн гудамж-2, Засгийн газрын 8-р байр, Эрүүл мэндийн яам, 4 давхар, 407 дугаар өрөө, Утас /51- 264454/
Цахим хаяг: www.tender.gov.mn