Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Эх барихын шалтгаант үжил халдварын эмчилгээний онцлог” сэдэвт цахим хурлыг 2022 оны 03 дугаар сарын 29-нд зохион байгуулав.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа нээлтийн үг хэллээ. Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, СМЗТ, ТСА-ны эмч нар, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ II, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн удирдлага, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын зэрэг 155 оролцогч танхим болон цахимаар оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал”, Хэнтий аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Н.Ариунаа “Тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт” илтгэл хэлэлцүүлж, ЭХЭМҮТ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх эмч С. Амармандах “Эх барихын шалтгаант үжил халдварын эмчилгээний онцлог” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С. Амармандах урьдчилан онош тавих шалгуураар үжлийг эрт таних, үжлийн шокийн үед эхний сэхээх арга хэмжээг нэн яаралтай эхлүүлэх-шингэн сэлбэх, цусны эргэлтийн байдалд байнгын хяналт тавих, цусны эргэлтийг тогтворжуулах инотроп эмнүүдээс норадреналиныг түлхүү хэрэглэх, эх барихын практикт ялангуяа халдварлагдсан зулбалт, хорионамнионит болсон үед халдварын голомт умай байдагтай уялдаж, голомтын хянах, мэс заслын эмчилгээг цагийг нь олж хийх зэрэг асуудлыг эмч нар багаар шийдэх, шинжилгээний үзүүлэлтүүдийг маш сайн нягталж байхыг анхаарууллаа.Түүнчлэн өвчтөн бүрд тохирсон, үр дүнтэй, өргөн хүрээний антибиотик эмчилгээг сонгож, эхний 24 цагт өндөр тунгаар судсаар тарих нь эмнэлзүйн эерэг үр дүнд хүргэдгийг тайлбарлав. ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Мөнхцэцэг өрх, сумын ЭМТ-ийн эмч нар ЭМС-ын 318 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах, иргэдэд жирэмсэн үеийн аюултай шинж тэмдгийн талаарх зөвлөгөөг сайн өгөх, эрсдлийг үнэлдэг байх, жирэмсний 12-16 долоо хоногтойд шээсний бактериологи шинжилгээг зайлшгүй хийх, жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг, ялангуяа, хавдар, зүрх судасны эмгэгийг эрт илрүүлж, жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээлгэх асуудлыг эрт шийдвэрлэх, үжлийг эрт таньж, үжлийн маркераар үнэлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шээсний бактериологи, үжлийн маркерын шинжилгээ хийх чадавхийг бий болгохыг зөвлөж, эрүүл мэндийн байгууллагууд ”Жирэмсний хяналтыг сайжруулах, үжил халдвараас сэргийлэх” аян зохион байгуулахыг уриаллаа. ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Амармандах үжил халдварын шалтгаант эндэгдлийн тохиолдлуудын эмийн ба мэс заслын эмчилгээний явцаас асууж, Хэнтий, Баян-Өлгий аймаг, ЭНЭҮТ II-ийн эмч нар хариулан, харилцан ярилцав. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа нар санал, дүгнэлтээ хуваалцлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл