Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НҮҮР АМ СУДЛАЛ ЧИГЛЭЛИЙН РЕЗИДЕНТИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО


Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог нэгдсэн болгох зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/774 тушаалаар батлагдсан төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн Нүүр ам судлал  чиглэлийн резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч нарын хамтарсан уулзалт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нүүр амны судлалын төв эмнэлгийн төлөөлөл оролцож, резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын явцтай танилцан, санал солилцов. Төгсөлтийн дараах сургалтын хугацаа, хөтөлбөрийн агуулгыг Нүүр ам судлалын салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг холбоодын ээлжит хурлаар хэлэлцүүлж, эргэн танилцуулахаар тохирлоо.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл