Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЭМҮТ-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ИЖ БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ



Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн шинжилгээ, судалгааны ажлыг зохих орчин нөхцөлд, олон улсад хэрэглэгддэг өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмжид түшиглэн явуулахаар зорин ажилласнаар Шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудын хүчин чадлыг сайжруулан нээж, өнөөдөр ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Нарантуяа, ШУА-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, академич Т.Ган-Эрдэнэ, Химийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан нар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологид хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдол бүхий лабораторийн үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн.  Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд, химийн хорт болон аюултай бодис, мансууруулах бодис, эм, пестицидийн үлдэгдлийн хяналт сул байгаа тул бид боломжийг эрэлхийлэн сул талаа арилгах, эрсдэлээс хамгаалах, лабораторийн шинжилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудын тогтолцоотой адил түвшинд хүрэх зорилготой.  Лавлагаа лабораторийн орчин, нөхцөлийг сайжруулсан нь баталгаат эрүүл хүнсний ханган нийлүүлэлт, эм болон химийн бодисын хордлого, орчны эрүүл мэндийн байдал, тандалт судалгаа, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах анхан шатны суурь хэрэгцээнүүдийг хангах, стандартыг баримтлахад тун чухал ач холбогдол бүхий алхам юм. Олон улсын түвшинд судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулахад шаардагдах материаллаг орчин, чанар, үйлчилгээний стандартыг хангаснаар шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлтийг оновчтой гүйцэтгэх нөхцөл бүрдэх юм. НЭМҮТ-ийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар эмчилгээний зориулалтаар хэрэглэхээс гадна эм, тан, бусад химийн нэгдэл нь хүний бие, биологийн шингэнд хэдий хэмжээтэй, хэр хугацаанд агуулагдаж байна гэдгийг тогтоох боломжтой юм.
 

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл