Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭМЖИХ ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ



Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дархан-Уул аймагт ажиллаж Эрүүл мэндийн дэмжих төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Тус төв нь хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм.
 
Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 1850.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар үйлчилгээг хийж ЧХХ-н үзлэг, эмчилгээ, Чих хамар хоолойн үзлэгийн дуран, Тимпанаметр, Аудиометр,Спирометр,Биеийн бүтэц тодорхойлох аппарат,Автомат жин (өндөр хэмжигчтэй),Ясны сийрэгжилт үзэх аппарат,Тархины доплер,Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат,Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, Нүдний хараа шалгах таблиц,Слит ламп, Авторефракто /кератометр аппарат/,Суурин ЭХО аппарат Зөөврийн ЭХО аппарат Уян дуран,Шүдний кресло,Автоклав,Ломбоны гэрэл,Шүдний рентген аппарат /зөөврийн/,Шүдний чулуу өнгөр цэвэрлэх чичиргээт машин, Шүлс соруулах, зөөврийн аппарат, соруулагчийн гар зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
 
Эрүүл мэндийн газар байрлах “Эрүүл мэндийн дэмжих төв”-д нийт 34 нэр төрлийн 95 ширхэг 796.1 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулсан. Тус төвд Рентген зураг, Биеийн бүтэц тодорхойлох,Шүд,Яс сийрэгжилт,,Хоол зүй,,Дуран,Зүрхний бичлэг,Тархины бичлэг, ЭХО,Чих,хамар хоолой, Арьс харшлын үзлэг тус тус хийгдэнэ.
 

  

 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл