Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд Орхон аймагт өнөөдөр ажиллах хугацаандаа ЭМГ,  төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийг танилцуулж, эмч ажилчдын санал бодлыг сонсов.
Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус төв нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх юм.

Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар үйлчилгээг хийж, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, дижитал рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг  нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын нэгнээс улс даяар бүх нийтийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих төвүүд байгуулагдаж байна. Мөн улсын төсвийн санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөг бүхий ангиографийн болон компьютертомографийн аппаратыг суурилуулснаар гуравдугаар шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгааг онцолсон юм.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудаа танилцаж тэдний санал бодлыг сонслоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл