Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өргөө амаржих газарт 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө


Монгол улсын Засгийн газрын 2021 оны 11 сарын 17 өдрийн 352 тоот тогтоолоор  Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Нийслэлийн өргөө амаржих газар"-ыг "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн хүрээ амаржих газар"-ыг "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн амгалан амаржих газар"-ыг "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Засгийн газраас нийслэлийн  3 амаржих газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг ба хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдэж байна.

Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд  С.Энхболд өнөөдөр Өргөө амаржих газар дээр ажиллан шаардлагтай 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн 547 сая төгрөгөөр хийгдэж буй засварын ажилтай танилцаа. Мөн тус эмнэлэгт шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэр, ариутгалын тоног төхөөрөмж болон удам зүйн лабораторийг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа сайд мэдээлж   ЭМЯ зүгээс  2022 онг Эрүүл мэндийн тусламж үйчлилгээний чанар, аюулгүй байдлын жил болгосонтой холбогдуулан эх барихын тусламж үйлчилгээг шинэ шатанд гарган ажиллахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл