Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМГЭНЭЛ


        Монгол Улсын хүний гавъяат эмч, Лувсангончигийн Гоогормаа нь 2015 оны 12 дугаар  сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, үр хүүхэд, найз нөхөд, эрүүл мэнд, спортын  салбарт  хүнд гарз тохиолоо. Л.Гоогормаа нь 1948 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутаг “Цагаан гол” гэдэг газар төрж, бага, дунд сургууль, 10 дугаар  ангийг дүүргэж, улмаар 1965 онд Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэж, 1970 оноос ажил хөдөлмөрийн гараагаа “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар”-аас эхэлж 1973-2011 он хүртэл  тасралтгүй  38  жил ажилласан байна.

        Тэрээр ажиллах хугацаандаа 170 удаагийн сэжигтэй дуудлагад ажиллаж, тархвар судлал, эмнэлзүйгээр оношийг тодруулсаны зэрэгцээ тарваган тахал, боом, галзуу, холер, АЦХАХ өвчний 42 голомтод ажиллан өвчнийг цаг алдалгүй оношлох, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авах, голомтыг цомхотгон дарах арга хэмжээг зохион байгуулж, хээрийн шинжилгээнд 18 удаа ажиллахдаа 12800 нэгж материалыг шинжилж, тарваган тахал, боом, хулгана тахал, листер, эризепелойд, пастерелл өвчний 100 гаруй үүсгэгчийг илрүүлэн байгалийн голомтын цар хүрээг тогтоосон  “Гоцын Гоогоо” хэмээн олноо хүндлэгдсэн ахмад эмч, багш байсан юм.

       “Гоц халдвартын мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт”-ыг 20-иод жил хариуцан ажиллахдаа гоц халдвартын эмч, биологич, лаборант, ариутгагчийн сургалтын стандарт технологийг боловсруулж, 700 гаруй эмч, лаборант, биологич, ариутгагчийг сургаж, мэргэжил олгосоны зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудын 9200 эмч, эмнэлгийн ажилтныг сургаж, дадлагжуулсан ахмад ажилтан байлаа.

       Л.Гоогормаагийн ажлын амжилт гавъяа зүтгэлийг Төр засаг, олон нийтийн байгууллагаас  өндрөөр үнэлж, Ардын хувсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, Нийслэлийн эрүүл мэндийн “Тэргүүний ажилтан”, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одон,  2003 онд “Монгол Улсын хүний гавъяат эмч” цолоор тус тус шагнагдсан бөгөөд, 2005 онд “Монголын түүхэнд мөнхрөх тэнгэрлэг үйлстэн” цол, өргөмжлөлийг хүртсэн  байна.

       Лувсангончигийн  Гоогормаа таны  авъяас билэг,  ажилсаг, хичээнгүй хүнлэг, нийтэч зан чанар, хойч үедээ өвлүүлэн үлдээсэн нэгэн үзүүрт сэтгэл, оюун ухаан бүхэн тань үр хүүхэд болон, найз нөхөд, хамт олон бидний сэтгэл зүрхэнд  тодоос тод гэрэлтэн үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
 

 Ум сайн амгалан байх болтугай 

 

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл