Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА



Оруулсан огноо : 2022 оны 02 сарын 15-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ- ны цайны газрын талбайг  /тоног төхөөрмжгүй/ түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах 
Төрийн өмчийн хорооны 2009 оны 11-р сарын 03-ны өдрийн дугаар 371  тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн “Эрүүл мэндийн яам”-нд  цайны газрын талбайг түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтанд оролцогч  хуулийн этгээд нь 2022 оны     03-р сарын    01-ний өдрийн 10.00 цагаас өмнө “Эрүүл мэндийн яам”-нд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна. 
Ирүүлэх материалдаа дараах зүйлсийг тодорхой тусгасан байна. Үүнд:
  1. Хуулийн этгээд нь “Эрүүл мэндийн яам”-ны Удирдлагууд, Санхүү хариуцсан албан тушаалтнуудтай  ашиг сонирхлын зөрчилгүй, хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд биш болохыг мэдэгдэх тодорхойлолт ирүүлэх.
  2. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэн ажиллах боловсон хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар гэрчлүүсэн байх. /хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/
  3. Хоолны үнийн санал болон танилцуулгыг үлгэрчилсэн цэс байдлаар ирүүлэх.
  4. Цайны газрыг түрээслэх үнийн саналаа ирүүлэх. Ашиглалтын зардал ороогүй дүнгээрх нэг метр квадрат талбайн түрээсийн доод үнийн дүн 10,000 төгрөг  байна.          
  5. Түрээсийн төлбөрөө 3 /гурав/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх (холбогдох эрх бүхий байгууллагын баталгаа гаргуулах)
  6. Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт
Түрээслэх талбайн талаарх товч танилцуулга
Түрээслэхээр санал болгож буй талбайн зориулалт Талбайн хэмжээ /м.кв/ Түрээслэх үнийн доод хэмжээ /төгрөг/ /1 м.кв,       1 сард/ Талбайн байршил
1 Цайны газрын зориулалттай  талбай       /Тоног                  төхөөрөмгүй,өөрсдийн тоног төхөөрөмжийг авчирах/ 60.15 м.кв 10 000.00 ЭМЯ-ын өргөтгөлийн 1 давхарт
Жич: Түрээслэх үнэд цахилгаан, дулаан, усны төлбөрийн үнэ ороогүй болно.                        Дээрх төлбөрүүдийг тухайн түрээслэгч хариуцна.
 
 
 
 
 
 Хавсралт –1
ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Үйлчилгээний чиглэл Үндсэн шаардлага Эрүүл мэндийн яамнаас тавигдах шаардлага
 
 
 
 
 
 
 
 
 
2
 
Цайны газар
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй байх
  • Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байх
  • Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн стандарт хангасан байх
  • NS5260:2011
  1. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр 3-аас дээш жил  тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайланг ирүүлэх,
  2. Түрээслэх талбайн зохион байгуулалт, ашиглалт, сайжруулалтыг хэрхэн төлөвлөх тухай төсөл.
  3. Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, санал өгч буй түрээслэх талбай болон үйлчилгээний зориулалтыг  тодорхой бичиж ирүүлэх ба битүүмжилсэн нэг дугтуйнд зөвхөн нэг санал ирүүлэх,
  4. Бусад аж ахуй нэгжүүдээс ямар давуу талтай болох талаар мэдээллийг баримтын хамт ирүүлэх.
  5. Яамны алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр, түргэн шуурхай чанартай, эрүүл халуун хоол цайгаар үйлчилнэ. 
  6. Зоогийн газар нь дотроо кофе шоптой байна.
Сонгон шалгаруулах комисс нь “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулалтанд оролцогчдын материалыг  2022 оны  03-р сарын 01-ний өдрийн   10.00 цаг хүртэл хүлээн авч, шалгаруулалтыг хуулийн дагуу явуулж “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” –г байгуулна
Шаардлагатай мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт  Харилцах утас: 99128224, 88086562
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл