Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийслэлийн дүүргүүдийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа


Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнууд  2022 оны 01-р сарын 28, 29-ний өдөр өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хорооны Дэшиг-Дун, 17-р хорооны Мөнгөлөггоо 15-р хорооны Усантүрүү, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Жаргал өлзий, 22-р хорооны Одонт манал, 32-р хорооны Жаргал өлзий-2, 3, 20-р хорооны Энхтитэм, Хан-Уул дүүргийн 4-р хорооны Цэцдо, 5-р хорооны Манал-Үйлс, 6-р хорооны Чандавиа, 9-р хорооны Аяут өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллалаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөц, дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийн байдалтай танилцаж, үйлчлүүлэгч нартай уулзаж санал хүсэлтийг сонсов. Нэг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад дундаж 280-330 Ковид-19 батлагдсан иргэд хянагдаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд Резидент эмч нарыг дайчлан дэмжлэг үзүүлж,  ажлын ачааллаас нь хуваалцаж байгаа бөгөөд резидент эмч нар маш сайн ажиллаж байгаа талаар өрхийн эмч нар ярьж байлаа. Мөн хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчилгээгээ дуусгаж чадахгүй ажилдаа орсноор дархлаа суларч дахин өвдөж байна. Ингэснээр сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвх сул, иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг арай өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.

Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон Ковид-19 тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл