
Хөтөлбөрийн эрхэм зорилго нь
- Шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих
- Эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх
- Төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж явуулах iv) эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хүчирхэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Open Medical Institute хөтөлбөрийн https://www.openmedicalinstitute.org хаягаар орж, танилцах боломжтой. Асууж тодруулах зүйл байвал байгууллагын 325190, эсвэл Б.Энхтуяагийн 99123435 дугаарын утас, mongolia@mphpa.com, mongolia@openmedicalinstitute.org хаягаар холбогдох боломжтой.
Мэдээллийн дэлгэрэнгүй Татах
2022 онд Австрийн Залцбург хотноо нийт 41 семинар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн ба 2 дахь ээлжийн семинаруудын бүртгэл 2022.01.30 хүртэл явагдахыг дуулгаж байна.
Семинар зохион байгуулагдах хугацаа, чиглэлээр танилцуулбал:
May 22-28, 2022, Oncology A: Breast and Gynecologic Cancers
May 29 – June 4, 2022, Medical Informatics
June 5-11, 2022, Maternal and Infant Health
June 12-18, 2022, Public Health Law
June 19-25, 2022, Internal Medicine
June 26 – July 2, 2022, Obstetrics and Gynecology
July 3-9, 2022, Cardiology
August 28 – September 3, 2022, Psychiatry
Дэлгэрэнгүй мэдээллийг www.aaf-online.org, www.mphpa.com хаягаар орж үзээрэй.
Асууж тодруулах зүйл байвал 99123435 дугаарын утас, эсвэл mongolia@mphpa.com хаягаар холбогдоно уу.