Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМИЙН САН БОЛОН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АЖИЛЛАВ



Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд БГД-ийн 24-р хороо Алтай хотхон дахь эмийн сан, ХУД-ийн 19-ын үйлчилгээний төв дэх эмийн сан, ХУД-ийн 19-р хороо 18-р сургуулийн дэргэдэх эмийн сан, ХУД-ийн 19-р хорооны Дүүргийн ойролцоох эмийн сан болон ХУД-ийн 11-р хороо Амгалан Өрх ӨЭМТ, ХУД-ийн 20-р хорооны Энх титэм ӨЭМТ-д ажиллалаа. Энэ үеэр ӨЭМТ болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй /КОВИД-19/ болон томуу, томуу төст өвчний үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд үнэлгээ хийж ажиллав.
 

 
Вирусийн эсрэг эм, халуун бууруулах эм, цэр ховхлох эм, гуурсан хоолойн агчил тавиулах эм, амин дэм, эрдэс бодис, шингэн нөхөх, хордлого тайлах эм, нянгийн эсрэг эм, антигистамин,  эмнэлгийн хэрэгсэл (утлагын аппарат, гар ариутгагч, хэл дарагч, халуун хэмжигч) болон коронавируст халдвар (КОВИД-19)-ын түргэвчилсэн оношлуурын нөөцийн мэдээлэл, эрэлт ихтэй буйг энэ үеэр эмийн сангийн жор баригчид хэлж байлаа.
 
 

Энэ үеэр эмийн сангуудад эмийн нөөц харилцан адилгүй байв. Эмийн сангийн зүгээс эрүүл мэндийн даатгалаар авдаг эмийн нэр төрлүүдийг нэмэгдүүлэх, иргэд эмчид үзүүлэхгүйгээр жоргүй антибиотик авахаар ирдэг зэрэг асуудал тулгамдаж буйг хэлж байв.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл