Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАН-УУЛ, БАЯНГОЛ, НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ДЭЭР АЖИЛЛАЛАА


ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд  2022 оны 01 дүгээр сарын 23-ны ням гарагт Хан-Сүхбаатар дүүргийн  11-р хорооны Амгалан-Өрх, 3, 20-р хорооны Энх титэм,   Баянгол дүүргийн 6-р хорооны Мөнх-Үжин, Налайх дүүргийн 3-р хорооны Ачлал Налайх, 4-р хорооны Мөнх Суварга өрхийн эрүүл мэндийн төв, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгүүд дээр  ажиллалаа. 

    Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өнөөдрийн үзлэгийн дийлэнх хувийг Ковид 19 халдвараар өвчилсөн болон түргэвчилсэн оношлуураар халдвар авсан эсэхээ оношлуулахаар ирсэн иргэд, бага насны хүүхдийн үзлэг зонхилж байна. Онош батлагдсан иргэн бүрт эмчилгээний багцийг нас, өвчний байдлаас хамааран олгож байна. Ковид-н халдвартай  жирэмсэнд багцаа шууд өгөөд эмнэлэгт хэвтүүлэхээр ор зохицуулах багт бүртгүүлдэг боловч ор 1-2 хоногийн хүлээгдэлтэй, эмч ажилчид  халдвар авсны улмаас  хүний нөөцийн дутагдалтай байгаа, дайчлагдан ажиллаж резидент эмчийн тоог нэмэх талаар ярилаа. 

Бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсний хяналт, өвчтөний эрэмбэлэн ангилалт, дархлаажуулалтын үйл ажиллагаа, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах, холбогдох байгууллагуудтай мэдээллийг цаг алдалгүй солицож байх талаар чиглэл өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл