Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАМТАРСАН БАГ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАВ      


                                                                                                                                                                                                  Өнөөдөр буюу 2022 оны 1-р сарын 22-ны өдөр ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан баг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковид19-н тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлэгүүдэд ажиллалаа. Коронавируст халдвар (COVID-19)-ын амбулаторийн  тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлэгүүд, хэвтүүлэн эмчилж буй Ахмадын эмнэлэг болон хүүхдийн эмнэлэгүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр мөн Баянгол дүүргийн КОВИД-19-ын шуурхай штабад  ажиллан өвчтнүүдийг эрэмблэн  хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ахмадын эмнэлэгт 150 Ковидын орыг ЭМ-ийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж буй юм. Тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь 65 наснаас дээш настай, хавсарсан суурь өвчтэй иргэд байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь вакцинд огт  хамрагдаагүй, зарим нь вакцины 2 тунд хамрагдсан болон нэмэлт тун буюу 3 тунг огт хийлгээгүй байгаа нь хүндрэх шалтгаан болж буйг сэхээний тасгийн эмч  онцолж  иргэдийг вакциндаа хамрагдахыг хүслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл