Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЖАЙКА-ИЙН МОНГОЛ ДАХ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


Геронтологийн үндэсний төв нь  настанд үзүүлж буй тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад танилцуулж үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд төвийн шинэ цогцолбор барилгын ажлыг эрчимжүүлэхэд Олон улсын хандивлагч байгууллагуудтай  хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.
2022 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр  Жайка-ийн  монгол дах суурин төлөөлөгчийн газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу суурин төлөөлөгч  Фүжита Эри,Муразами Жоожи нар ирж  төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтыг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, төвийн зөвлөх С.Амарсайхан,удирдлагын багийн хамт оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр төвийн дэд захирал Т.Дулмаа “Геронтологи Гериатрийн салбарын цаашдын чиг  хандлага” танилцуулгыг хийж албаны төлөөлөгч нарт хамтран ажиллах саналыг  танилцууллаа.
Уулзалтын үеэр эрхэм Фүжита Эри хэлэхдээ Монгол улсад Геронтологи гериатрийн салбарын  тогтолцоог шинэчлэхэд манай улсын хувьд настан оршин суугаа газартаа цогц тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн талаар судалж үзэх, тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд салбар дундын оролцоог хангах, барилга байгууламжийг менежментийн хамт шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа гэдгийг харж байна гэлээ.

Цаашид бид салбарын тогтолцоог шинэчлэн өргөжүүлэн хөгжүүлэхэд  Жайка дах суурин төлөөлөгчийн газраас салбарын менежментийн асуудалд анхаарч  хамтран ажиллахаа илэрхийллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл