Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШАДАР САЙД Ц.ОЮУНБААТАР “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


    Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/, Монголын Паралимпийн хороо /МПХ/-ны хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т  өнөөдөр  ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү нар гарын үсэг зурлаа.

 

    Энэхүү санамж бичигт Олон улсын олимпийн хорооны харти, Олон улсын паралимпийн хорооны хартаар Үндэсний олимпийн хороо болон Үндэсний паралимпийн хороонд олгогдсон тусгай эрхийн хүрээнд “Рио-2016” Зуны Олимп, Паралимпийн наадамд Монгол Улсын түүх соёл, ёс заншил, уламжлал, хөгжил дэвшлийг илтгэн харуулсан нэгдсэн загварыг зохиохоор Монголын загвар зохиогчдын дунд сонгон шалгаруулалт зарлан, олон нийтийн саналыг үндэслэн сонгох, стандартад нийцсэн хувцас, хэрэглэлээр үндэсний шигшээ багийг хангах асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг  асуудлуудыг тусгасан байна.

     Мөн санамж бичгийн хүрээнд Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хорооны ивээл дор зохион байгуулагдаж буй арга хэмжээнд нэгдсэн бодлогоор оролцох асуудлыг хамтран шийдвэрлэхээр харилцан тохиролцов.

 

     Энэ хүрээнд яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн хороо хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас гадна, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангаас Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын Олимпийн эрхийн тэмцээнд оролцоход замын зардалд 50.000 ам.долларын дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

      Мөн энэ үеэр  Шадар сайд “Нэг сэтгэл-Нэг зорилго”-тойгоор Рио-ийн тэнгэрт  Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг намируулж олон олон олимпийн медалийг авчирна гэдэгт итгэл төгс байна. Шинэ оны босгон дээр ирэх онд болох олимпийн талаар ярилцаж, монголын баг тамирчид монгол дизайнерын бүтээсэн загвараар нэг хувцастай оролцох болно. Тиймээс баг тамирчдаа дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүддээ уриалаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл