Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЭСРЭГ ДАРХЛАА СЭРГЭЭХ ТУНГ ИДЭВХЖҮҮЛЭХЭЭР УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА



Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн Дэд сайд М.Баттүвшин болон багийн гишүүд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт 2021 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажиллалаа.
 

 
Багийн бүрэлдэхүүн Увс аймгийн Өмнөговь, Ховд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Ховд аймгийн Мөст, Булган, Үенч, Алтай, Манхан, Зэрэг зэрэг 3 аймгийн 10 суманд газар дээр нь биечлэн очиж ажиллахын зэрэгцээ Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнуудтай уулзаж, дархлаа сэргээх тунг идэвхжүүлэх талаар зөвлөгөө өглөө.
 

 
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтыг сайжруулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд:
  • УОК-ын даргын 2021 оны 65-р тушаалыг хэрэгжүүлэх 5 чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, Засаг даргаар батлуулан хэрэгжүүллээ.
  • Иргэдэд хүрч үйлчлэх хэлбэрээр ”явуулын баг” ажиллуулахаар шийдвэрлэж 1 аймагт дундажаар 50-70 явуулын баг ажиллаж байна.
  • Төрийн болон нутгийн захиргааны байгуулагатай хамтарсан сурталчилгааны багийг томилон ажиллаж байна.
  • Хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй хүн амыг вакцинжуулахаар мал тооллогын комисстой хамтарсан баг ажиллаж эхэлсэн.
  • Дархлаа сэргээх тунд хамрагдах хүний судалгааг нарийвчлан гаргаж, хяналт тавьж ажиллаж байна.
  • Нутгийн ард иргэдэд нөлөө бүхий, олны танил хүнийг уриалга, сурталчилгаанд ашиглаж байна.
  • Эрүүл мэндийн байгууллагууд болон багуудын хооронд уралдаан зарлан ажиллаж байна.
  •  

 
Дархлаа сэргээх тунг тарьж эхэлснээс хойш Баян-Өлгий, Ховд, Увс аймагт дархлаажуулалтын хамралт 7 хоногт дундажаар 2-3 хувиар нэмэгдэж байсан байна.
2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 21 аймаг, Нийслэлийн хэмжээний коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтын хувийг харахад:
  • Ховд аймгийн хүн амын коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтын хувь 23.3 хувиар, Увс аймгийн хамралтын хувь 17.9 хувиар, Баян-Өлгий аймгийн хамралтын хувь 18.4 хувиар тус тус нэмэгдээд байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл