Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД "АМГАЛАН" АМАРЖИХ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА



Эрүүл мэндийн сайд  С.Энхболд өнөөдөр буюу 2021.11.28 өдөр ЭМЯ-ны харьяа Амгалан амаржих газарт ажиллав. Амгалан амаржих газар БЗД, СБД-ийн 510 мянган хүн амын 137.000 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг.  Тус эмнэлэгт 2021 оны эхний 10 сарын байдлаар 6031  эх амаржсан ба эхийн эндэгдэл гараагүй үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Амаржих газар нь  эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээ, тэр дундаа хавдрын эрт илрүүлэг, мэс заслын тусламж үйлчилгээг   нээлттэй  болон дурангийн аргаар  хийж олон шинэ инновацийг нэвтрүүлэн ажиллаж байна.
 
 
Коронавируст халдвар (КОВИД-19)-н тусламж үйлчилгээг 849 жирэмсэн эх болон эмэгтэйчүүдэд  үзүүлсэн байна.  Ковидын тусламж үйлчилгээнд ажилласан эмч ажилчдын цалинг 3 дахин , илүү цагийг 2 дахин нэмж олгон, дархлаажуулалтын бэлдмэл болон хүнсний нэмэлт багцаар ханган ажиллаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус амаржих газарт шаардлагатай  суурин рентген аппарат, ариутгалын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө.
 

 
Эрүүл мэндийн сайд эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах амаржих газрыг эх барих эмэгтэйчүүд,  эмэгтэйчүүдийн хавдрын тусламж үйлчилгээний төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон ажиллах  чиглэл өглөө. Мөн Гамшгийн тухай хуулинд заасны дагуу эм хэрэгслийн нөөцийг 3 сараар бүрдүүлэх үүрэг чиглэлийг амаржих газрын удирдлагуудад өгсөн юм.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл