Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ЭХЭМҮТ: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО  ЭМЯ   НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  ЭМЯ  УГТЭ: ЗҮРХ СУДАСНЫ НАРИЙН МЭС ЗАСЛУУДЫГ ХИЙХЭД ЛЮКСЕМБУРГИЙН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТАРЛАА  ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА  ЭМЯ  ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО  ЭМЯ   
 
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД ЗОРИУЛЖ “МОНГОЛ БАХАРХАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО


 
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд 2 жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж "Монгол бахархал" тоглолтыг 2021 оны 11-р сарын 27,28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ. Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохоин байгуулж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад  2 өдрийн турш үнэ төлбөргүй тоглох юм. Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулна.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал  Ц.Төвшинтөгс  
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл