Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО



Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран эрүүл мэндийн салбарын хүний нөөц, техник технологи, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн менежерүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
 

 
Энэхүү сургалтын гол зорилго нь эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, журамтай нийцүүлэн ажлын уялдааг сайжруулан хүний нөөцийн төлөвлөлтийн талаар мэдлэг олгоход оршино.
 

 
Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн менежерүүдийг чадавхижуулахнь сэдвийн хүрээнд зохион байгуулж салбарын хүний нөөцийн хөгжил, бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хүний нөөцийн менежментийн олон улс дах чиг хандлагын талаар мэргэшсэн эрдэмтэн, багш, судлаачид сургалтын удирдан явуулах гэж байна. Түүнчлэн 2022 онд цаасгүй салбар болох зорилт тавин ажиллаж байгаатай холбоотой эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн програмыг нэвтрүүлж, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд мэдлэг олгон, нэвтрүүлэлтийн бэлэн байдлыг хангах сургалт зохион байгуулж байна.
 
 
 
Тус сургалтад 21 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, НЭМГ, харъяа 9 дүүрэг, 3 амаржих,  ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцоно.
 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл