
Дэмжлэгт хяналтын баг ЭМС-ын тушаалын хэрэгжилт болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдал, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
.jpg)
Дэмжлэгт хяналтын явцад эх, хүүхдийн эмч, мэргэжилтэн, сумдын эмч нарт Өвчтэй хүүхдийг эрэмбэлэн ангилах, Хүүхдэд тохиолдох Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээ сэдвээр танхимын сургалт, Хүчилтөрөгч эмчилгээ, Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, Эрүүл мэндийн сайдын 207, 503 тоот тушаалын талаар ажлын байрны сургалт зохион байгуулсан.
.jpg)