Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс өнөөдөр 9:30-д ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМХ дэх Шуурхай удирдлагын нэгжүүдтэйгээ анхны цахим хурлаа хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
1. Бүх нэгжүүдэд: 12 дугаар сарын 22-ны 10 цагт ДЭМБ-ын Бүсийн төвтэй видео хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах,
2. ХӨСҮТ-өөс улаанбурхан, томуу өвчний өнөөгийн байдал,
3. Талбарын тархвар судлалын албаны үйл ажиллагааны талаар товч танилцуулга бэлтгэн англи хэл дээр танилцуулах
4. ХӨСҮТ-д: Эмийн сангуудад хүн амын дундах эмийн хэрэглээний тандалтыг хийж танилцуулах,
5. ХӨСҮТ, НЭМХ-д: Шуурхай удирдлагын нэгжийн ажиллах журмыг батлуулан хэрэгжүүлэх,
6. ХӨСҮТ, НЭМХ-д: Шинэ жилийн баяр болж байгаатай уялдуулан архины хэрэглээ болон угаарын хийн хордлого, томуу томуу төст өвчин, улаанбурхан, салхинцэцэг өвчнөөс сэргийлэх сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлыг даалгасан байна.